Хүний нөөцийн санд ажилтан бүртгэх зааварчилгаа
Зам, тээврийн салбарын тусгай зөвшөөрөл, гэрчилгээжүүлэлтийн цахим системд хүсэлт гаргагч иргэн, хуулийн этгээд та бүхэн цахим системд бүртгүүлэх, шинээр хүсэлт гаргах, сунгуулах үедээ зааварчилгаа видеонуудтай танилцан, хүсэлтийн талбар бүрийн шаардлагад нийцсэн файл материалуудыг давхардуулахгүйгээр байршуулан, нягталж шалган хүсэлтээ илгээгээрэй.
Боловсон хүчний хэсэгт ажилтнаа бүртгэх зөвлөмж
1. Хүсэлт гаргахад хамаарагдах ажилтан танилт нэвтрэлтийн нэгдсэн ДАН системд бүртгүүлнэ үү. Хэрэв бүртгэлтэй бол цахим системийн нүүр хуудаст байх "Иргэнээр нэвтрэх" хэсгээр орж "ДАН" системийн бүртгэлээр нэвтрэнэ. Нэвтрэх үед гарч ирэх < license.mrtd.gov.mn цахим систем таны дараах мэдээллийн ашиглахыг зөвшөөрөх үү> гэсэн асуултад "Зөвшөөрөх" дарж, систем сонгох хэсгээс "хуулийн этгээдийн ажилтан"-г сонгох шаардлагатай. Энэ үйлдлийг амжилттай гүйцэтгэснээр хүсэлт гаргагч байгууллагын хүний нөөцийн санд бүртгэгдэх боломж үүснэ.
2. Хүний нөөцийн санд ажилтнуудынхаа РД, албан тушаалын нэр, ажилд орсон огноо, үндсэн ажилтан эсэхийг сонгон өөрийн аж ахуйн нэгжид бүртгээрэй. Инженер техникийн ажилтан, бусад боловсон хүчний албан тушаалын нэрийг оруулахдаа өөрийн хамаарах тусгай зөвшөөрөл, гэрчилгээжүүлэлтийн холбогдох журамд заасан албан тушаалын нэрээр бүртгэх ёстойг анхаарна уу.
3. Хэрэв ажилтан хүний нөөцийн санд бүртгэгдсэн бол танай ажилтан цахим системийн "Иргэнээр нэвтрэх" хэсгээр хандан "ДАН" системд нэвтрэх төрлүүдээс сонгон нэвтэрч баталгаажуулах товчоо дарснаар Хүсэлт гаргах цонхны боловсон хүчний хэсэгт бүртгэлтэй ажилтнууд сонголтоор харагдана.